Madonna – 4 Minutes(feat. Justin Timberlake & Timbaland)

Энэ клип таньд хэр санагдсанаа бичээрэй. Ямартаа ч гоё болсон гэж би хэлмээр байна.

Катюша

Расцветали яблони и груши

Поплыли туманы над рекой

Выходила на берег Катюша

На высокий берег, на крутой

Выходила, песню заодила

Про степного сызово орла

Про того которого льюбила,

Про того чьи письма берегла.

Ой ты, песня, песенка дивичья

Ты лети за ясным солнцем вслед

И бойцу на дальнем пограничье

От Катюши передай привет.

Пусьт он вспомнить девушку простую,

Пусьт услышит как она поёт,

Пусьт он землю бережет родную,

А льюбовь Катюша сбережёт

Расцветали яблони и груши

Поплыли туманы над рекой

Выходила на берег Катюша

На высокий берег, на крутой

Бямба гарагын блог бичлэг

Өчигдөр үзлээ л дээ. Боловсрол сувгаар Хан-Уул дээд сургуулийн захирал Дэмбэрэл нэгэн ярилцлага өгч байсныг. Та нар юу гэж боддогийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ миний бодлоор хамгийн гоё суваг бол “Боловсрол суваг” юм аа гэж. Тэгэхээр тэр ярилцлага юу нь надад таалагдаад блог бичихэд хүргэв гэхээр өнөөгийн Монголын залуус төдийгүй бүх хүмүүсийн талаар тэдний боловсрол,мэдлэг ирээдүйн талаар чухал ярилцлага болсон юм аа. Би энэ ярилцлагыг бүтнээр үзээгүй болохоор яг хэлэх гээд байгаа зүйлийнх нь талаар бүрэн ойлгож чадаагүй. Гэхдээ та нарт зөвлөж хэлэхэд Дэмбэрэл гуай нэгэн ном гаргасан юм байна. “Ирээдүй” гэдэг нэртэй. Ирээдүй гэсэн хүрээн дотор бичигдсэн юм шиг байгаа юм. Бидний боловсролын талаар л байх. Тэгэхээр блогийн маань хамгийн чухал мэдээллийн хэсэг нь Хан-Уул дээд сургууль дээр нэгэн лекц болох юм байна. 5 удаагийн нийт 10 цагийн энэ лекцэн дээр яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гэхдээ энэ лекцэнд сууснаар харамсахгүй юм аа гэдгийг л амлах байна. Нарийн юмыг нь мэдмээр байвал Хан-Уул дээд сургууль руу утасдаад асуухад хариулаад өгөх байх. Миний хувьд хэрвээ би Улаанбаатарт амьдардаг байсан бол энэ лекцэнд заавал суух байсан гэдгээ л мэдэж байна. Тиймээ 100 хүн тутмын 99 нь ирээдүйн мэргэжлээ буруу сонгож ажлаа тараад үргэлж ядарч байдаг. Иймээс мэргэжлээ зөв сонгож ажлаасаа өдөр бүр таашаал авч байгаасаа гэж би та нарт ерөөж байна. Мэдээж би итгэж байна. Юу хүсэж байна түүнийгээ л хий. Санаа зовох, айх ичих гэдэг зүйл танд одоо хэрэггүй. Хүмүүс ичихгүй янз бүрийн юм хийж л байгаа биз дээ. Би тийм хүмүүсийг хараад өмнөөс нь ичдэг. Би өөрөө ичимхий хүн л дээ. Гэхдээ энэ зангаа өдөр өдрөөр засаж байгаа гэж бодож байгаа шүү. Та нарт ч гэсэн итгэж байна.

Justin Timberlake-My Love(live in MSG)

Сүүлрүүгээ улам тасархай шүү дуустал нь үзээрэй. За тэгээд сэтгэгдэл бичихээ мартаваа.

Интернэт ашиглан Google-с мөнгө олох арга

Adsense Logo

Хэрэв та өөрийн гэсэн веб сайт эсвэл блогтой бол түүгээрээ дамжуулан Google Adsense ашиглан мөнгө олох бүрэн боломжтой. Google Adsense таны веб хуудасан дээр сурталчилгаа байрлуулаад түүнийхээ төлөө таньд төлбөр төлдөг үйлчилгээ юм. Ер нь бүх сайтууд энэ үйлчилгээнд хамрагдсан байдаг шүү дээ. Хэдийг төлөх вэ гэдэг нь таны веб хуудас хэр их хүнд хүрч чаддаг хэдэн хүн таны веб хуудас дээр Google ийн байршуулсан сурталчилгаа дээр дарах зэргээс шалтгаалдаг.Таны веб Google ийн бодлого журмыг зөрчөөгүй байх ёстой шүү. Порно зэрэг янз бүрийн юм агуулаагүй байх гэх мэт. Монголд дунджаар сард 400-500 ам доллар олдог сайтууд нилээд байдаг гэсэн. Read more »

Ажилсаг хүний 18 дүрэм

Нэрт физиолгич Н.Е.Введенский Хүмүүс их ажилласнаасаа болж ядарч, бие нь эвгүйрхэж байгаа юм биш муу ажилласнаасаа болоод ядарч бие нь улбайдаг юм” гэжээ. Эрт үеэс салан задгай бохир заваан хүмүүс ажилсаг цэвэр цэмцгэр хүмүүсийг бодвол илүү их ядардгийг мэддэг билээ. Нягт нямбай хүмүүсийн ажлын бүтээмж тасралтгүй өсдөг, өөрийнхөө хөдөлмөрөөр сэтгэл санаа нь ямагт ханаж байдаг нь тодорхой. Сэтгэл санаа тааламжтай байх нь мэдээж эрүүл мэндэд сайн.

Ардын комиссарын зөвлөлийн В.И.Ленины хүлээн авах өрөөнд нэгэн сонирхолтой санамжийг өлгөсөн байдаг ажээ. Тэр санамж бол “Бид ажил дээрээ өөрийн амьдралын хамгийн сайхан хэсгийг өнгөрөөж байна.Ажил маань хөнгөн, тэр нь амьдралын маань үргэлжийн сургууль байхаар ажилахын тулд ажиллаж сурах хэрэгтэй”. Гэж эхэлдэг.

Энэ санамжаас хэдийг хэсэглэн авч энд сийрүүлье.

“Ажлаа хийж эхлэхийн өмнө ажлынхаа талаар бүхнийг бодох, ажиллах маягаа толгойдоо нарийвчлан илтгэх, хөдөлмөрийнхөө арга хэлбэрийн дэс дарааг сургахын тулд бодох хэрэгтэй”.

“Соёлч ажилчин соёлч бус ажилтнаас юм бүхэн нь гарын дор байдгаар ялгарна”.

Хамт олны ажлыг зөв зохион байгуулснаас хөдөлмөрийн бүтээмж бүтээгдэхүүний чанар ихээхэн хэмжээгээр хамаарна. Гэхдээ хамт олны хөдөлмөр бол хүн нэг бүрийн ажил хэрэгч, сайн зохион байгуулалт, бүх ажилтан ажилчтын хүчин чармайлтаас бүрдэнэ. Мэдээжээр бага насанд тогтсон сайн чанар сайн ажиллахад тусалдаг. Гэвч эрчүүд алтан насандаа цагийг хэмнэж сурах, түүнийг ажил амралтандаа аль болох үр ашигтай ашиглахын тулд ажилсаг хүний дүрэм гэж нэрлэдэг зүйлийг аль болохоор эрт эзэмших хэрэгтэй.

1.Өөрийн зорилгыг нарийн тодорхойлох. Олонхи хүн өөрийнхөө юу хийж чадахыг нарийн сайн бодохгүй цаг хугацаа хүч чадлаа аар саар зүйлд хий алддаг. Аливаа ажлыг хийхээсээ өмнө өөрийн зорилгыг аль болохоор нарийн тодорхойлохыг хичээвэл зохино.

2.Гол зүйлээ барьж авах. Ажлын өдөр дуусангуут тусгай хуудсанд маргааш өдөр хийх ажлаа тэмдэглэ. Эхлээд хамгийн чухал хойшлуулашгүй ажлаа бичээрэй. Хийх ажлаа хийж амжаагүй байж бүү ухар.

3.Өөрийгөө дэмжиж бод. Бид хүссэн дуртай ажлаа сайн хийцгээдэг. Иймд хийх ёстой ажлаа сэтгэлээрэй хийх итгэлтэй байхыг хичээгэрэй. Ингэж хийсэн ажил аятайхан ч байдаг, үр ашигтай ч болдог.

4.Хугацааг чанд тогтоо. Аль нэг даалгаврыг биелүүлэх юм уу хийх ажлаа нарын бодитойгоор тооцож гүйцэтгэх хугацаагаа нарын тогтоох хэрэгтэй. Цаг хугацааг хэлбэрэлтгүй барьж маргааш гэж хойшлуулалгүй тайвшруулалгүй хийж гүйцэтгэ.

5.Шийдэмгий байж сур. Ямар нэгэн хүнд ажлыг хийхээсээ өмнө өлсөж үхэхийн даваан дээр боодол сүрэл идэж чадах чадахгүй мэт байгаа <нуруугаа авчихсан номхон морь> шиг эргэлзэж тээнэглэзэхгүй бай. Байдал нөхцөлийг нарын тооцож, түргэн сэтгэн бодож, шийд гаргаж хэрэгжүүлжээрэй.

6.Үгүй гэж хэлж сур. Хэрэв та үүнийг хэлж сураагүй бол өөрийнхөө дур сэтгэлээр хэзээ ч хийж байгаагүй ажлын үед хэл. Таны бодсоноос тэс өөр болбол та бусдын сэтгэл, хүсэл, төлөвлөгөөнд бүү саад болоорой.

7.Утсаар битгий удаан ярь. Утасны харилцуурыг авангуут өөрийгөө тодорхой танилцуулж, цаад хүнээс ямар мэдээлэл авахыг юмуу өгөхийг хүсэж мэд. Ийм янзаар харилцвал яриа чинь тодорхой болж илүү дутуу зүйл ярихаа болино.

8.Тэмдэглэлийнхээ дэвтэрт тэмдэглэж сур. Та хэдийчинээ багаасаа дэвтэртээ шаардлагатай утасны дугаар, хүий нэр, хаяг, он сар өдөр, нэршил бусад зүйл тэрчлэн өөрийн сэтгэгдэл бодол санаа төлөвлөгөө ажиглалт толгойноос түргэн арилчих зүйлийг тэмдэглэж заншвал төдийчинээ сайн.

9.Харамсмаар саад. Анд нөхөд ажлын цагаар дэмий юм ярилцаж явган шог ярих юм уу, хөлбөмбөгийн асуудлыг шүүн ярилцах нь таны хамгийн сайхан бодлыг ч сарниулна. Тийм хүмүүсийн яриа таны ажлын цагийг үрэхгүй бол хэнийг ч гомдоохгүйн тулд эвийг нь олж болно. Өөр үед бол орчныхоо ярианд оролцохгүй, анхаарлаа хандуулахгүй байхад өөрийгөө сургавал зохино.

10.Сонсож сур. Бүхэл өдрийн турш хүлээн авч буй мэдээллээс хамгийн голыг нь ялгаж, таны урьдын төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдсөн, хэрхэн үзсэн хурал цуглаан, уулзалтын цаг ,газар үүнтэй уялдан таны зорилт зэргээ салгаж авна.

11.Нэг хэвийн тухай. Бидний олонх маань ажлаа нэг хэвийн янзаар гүйцэтгэдэг бөгөөд түүнийгээ сайжруулах талаар боддоггүй. Цаг хэмнэх , хөдөлмөрийг улам төгс сайн болгох бүтээлч эрэл үр ашигтай төдийгүй сэтгэл санааны асар их сайн нөлөө үзүүлдэг.

12.Жижиг зүйлийг ч мартаж болохгүй. Нүдний шил түлхүүр юм уу аливаа жижиг зүйлийг мартахад ажлын өдрөө ч алдаж болно. Өглөө авч явах зүйлээ үдэш нь бэлдэх хэрэгтэй.

13.Ажилдаа шууд орох хэрэгтэй. <Холхих> гэж нэрлэдэг дэмий байхаас зайлсхий. Хэрэв та хийх ажлаа сайн мэдэж байвал шууд хийж эхлэх хэрэгтэй. Маргааш хийх ажлынхаа төлөвлөгөө, авах арга хэмжээг өнөөдөр бэлтгэвэл сайн.

14.Цагаа бүрэн ашигла. Таны ажлын өдөр бага зэрэг уртасвал гэрээсээ ажил руугаа явж байх замдаа ажил, төлөвлөгөө талаар бодвол ажиллах эерэг сэтгэл төрнө.

15.Амрах цагтаа амарсан шиг амар. Ингэхгүй бол аажмаар ажилдаа өсөхгүй болж тавьсан зорилгодоо хэзээ ч хүрж чадахгүйд хүрдэг.

16.Ажлаа сольж бай. Биеийн болон оюуны ажлыг сайхан хослуулах хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа бололтой.

17.Эрт эхэл. Бололцотой бол өдрийнхөө ажлыг 15-20 минутын өмнө эхэлбэл бүхэл өдрийн турш хөдөлмөрийн бүтээмж сайн байна.

18.Өөрийнхөө болон бусдын цагийг хайрлаж сур. Энэ нь дэмий ярих, өнгөц шохоорхол хариуцлагагүй байдлаас зайлсхийж, шаардлагатай сайн ажиллахад тань ихээхэн тус хүргэнэ.

Hello world!

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

Follow

Get every new post delivered to your Inbox.